Таны арьсны төрөл юу вэ? – Зөв арчилгааг зөв арьсанд
Нүүрний арьс бол бидний гоо сайхны хамгийн мэдрэмтгий хэсгүүдийн нэг. Арьсанд тохирсон зөв арчилгаа хийх нь цэвэр, эрүүл, гэрэлтсэн төрхтэй байхын үндэс болдог. Гэхдээ үүний тулд эхлээд өөрийн арьсны төрлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Арьс арчилгааны үндэс бол "танин мэдэхүй" юм.
Арьсны таван үндсэн төрөл
Арьсыг үндсэндээ дараах таван төрөлд ангилдаг:
- Хэвийн арьс
- Хуурай арьс
- Тослог арьс
- Холимог арьс
- Эмзэг арьс
Арьсны төрлөө хэрхэн тодорхойлох вэ?
Өглөө нүүрээ цэвэрлэсний дараа ямар ч бүтээгдэхүүн хэрэглэлгүйгээр 30 минут ажиглаж, дараа нь тос шингээгч цаас тавиарай. Үр дүнгээс шалтгаалан арьсны төрлөө дараах байдлаар мэдэж болно:
- Хэвийн арьс: Цаасан дээр бага зэрэг тосны ул мөртэй. Арьс чийглэг, зовиургүй.
- Хуурай арьс: Цаасан дээр бараг тослог үлдээгүй, арьс таталдаж мэдрэгдэнэ.
- Тослог арьс: Цаасан дээр тослогийн олон ул мөртэй, арьс гялалзсан харагдана.
- Холимог арьс: Дух, хамар, эрүү (Т бүс) хэсэгт тослог их, хацар хуурай байна.
- Эмзэг арьс: Улайлт, загатнах, тууралт амархан гардаг, бүтээгдэхүүнд мэдрэг ханддаг.
Арьсны төрлөө тодорхойлоход хамгийн тохиромжтой үе өглөө юм. Нүүрээ сайтар цэвэрлээд ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй 30мин ажиглаад тос шингээгч цаас нааж үзээрэй. Хэрэв цаасанд тосны ул мөр байвал таны тосны булчирхай хэвийн байгаа бөгөөд та хэвийн арьстай юм байна. Хэрэв цаас дээрх ул мөр төдийхөн тос байвал таны арьс хуурай гэсэн үг. Тосон толбо байхгүй бол арьс их хуурайшсаны шинж тэмдэг. Хэрэв тосон судал ихтэй байвал таны арьс тослог гэсэн үг. Хэдий чинээ тослог илэрнэ төдий чинээ тослог арьстай байна. Хацар дээрх цаас тослогийн ул мөр духан дээрхээс илүү тослог байвал та холимог арьстай гэж ойлгож болно. Хэрэв хурц үнэр өнгөтэй, тэр болгон бүтээгдэхүүн тохирдоггүй, амархан улайж, тууралт үүсдэг бол та эмзэг арьстай байна.
Төрөл бүрийн арьсны онцлог ба арчилгаа
1. Хэвийн арьс
-Энгийн арьсанд тосон цэвэрлэгч, сүүн шингэн, мицелляр гель гэх зэрэг ямар ч төрлийн бүтэцтэй бүтээгдэхүүн тохирно. Гэхдээ хэрвээ бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа арьс таталдаж, эсвэл эсрэгээрээ хангалттай цэвэрхэн болоогүй мэт мэдрэмж төрж байвал өөр бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Тэр дундаас нүүр цэвэрлэгээний хамгийн тохиромжтой аргачлал нь эхлээд будгаа тосон бүтэцтэй бүтээгдэхүүнээр уусган арилгаж, дараа нь зөөлөн хөөсөөр угаах юм. Ямар ч арьсыг сайтар цэвэрлээд араас нь чийгшүүлэх чухал гэдгийг санаарай.
- Арчилгааны зөвлөгөө: Тосон цэвэрлэгч, хөөсөн угаагч, мицелляр ус аль нь ч тохиромжтой. Арьсаа тогтмол чийгшүүлж, гүн цэвэрлэгээг орхигдуулахгүй байх хэрэгтэй.
- Зөвлөмж: Нүүрээ хоёр үе шаттайгаар буюу будгаа арилгасны дараа хөөсөөр угаах нь хамгийн үр дүнтэй.

2. Хуурай арьс
-Хуурай арьсны гадаргуу ихэвчлэн үл үзэгдэх хагаралтуудаар гэмтсэн байдаг бөгөөд энэ нь арьснаас чийг алдагдахад хүргэдэг юм. Арьсаа цэвэрлэхдээ аль болох буцалгасан, бүлээн усаар угааж байхыг зөвлөх байна. Хэтэрхий халуун эсвэл хүйтэн ус нь арьсыг улам бүр хуурайшуулж, цочроох болно. Хуурай арьсанд гидропилик тос, сүүн шингэн, цэвэрлэгч эмульс, чийгшүүлэгч үйлчилгээтэй мицелляр ус гэх зэрэг хамгийн зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүнүүд тохирно. Хэрвээ мицелляр ус ашигладаг бол дараагаар нь заавал тоникоор үлдэгдлийг нь арилгаж байгаарай. Сүүн шингэн, тоник, өдөр шөнийн тосоо алийг нь ч орхихгүй хэрэглээд байвал хуурай арьс нь арчлахад тийм ч хэцүү төрлийн арьс биш юм. Усанд ороод гарсны дараа тос түрхэхгүй л бол таталдаад эхэлдэг. Тиймээс цэвэрлэгээний дараа заавал чийгшүүлж байх хэрэгтэй.
- Арчилгааны зөвлөгөө: Зөөлөн бүтэцтэй, чийгшүүлэгч үйлчилгээтэй бүтээгдэхүүн хэрэглэх. Сүүн шингэн, эмульс, гидрофилик тос тохиромжтой.
- Зөвлөмж: Бүлээн усаар угааж, уснаас гарсны дараа шууд чийгшүүлэгч тос хэрэглэх хэрэгтэй.

3. Тослог арьс
-Тослог арьсыг сайтар цэвэрлэх нь их чухал. Спирт болон хүчиллэг суурьтай, хэтэрхий хатуу бүтээгдэхүүн хэрэглэсэн тохиолдолд арьс чийгшлээ алдаж, "амьгүй" болох аюултай. Нөгөөтээгүүр хангалтгүй цэвэрлэгээ хийсэн нөхцөлд арьсан дээр үрэвсэл үүсэх магадлалтай. Цэвэрлэгээнд ашиглах ус нь арьсан дахь тослогийг хайлуулах чадвартай бүлээн байх хэрэгтэй. Халуун биш, бүлээн шүү. Цэвэрлэгээндээ мөн будаг арилгадаг спонж эсвэл хөвөн хэрэглэж болно. Гель, хөөс, эсвэл тослог арьсны мицелляр ус байж болох юм. Аль болох найрлагадаа жимсний хүчил эсвэл байгалийн гаралтай үржлийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулсан бүтээгдэхүүн сонгохыг хичээгээрэй. Мөн арьсандаа долоо хоногт нэгээс хоёр удаа салицилийн хүчилтэй лосион хэрэглэж байх.
- Арчилгааны зөвлөгөө: Тослог багасгах, үрэвслийг дарах үйлчилгээтэй гель эсвэл хөөс хэрэглэнэ. Салицилийн хүчилтэй бүтээгдэхүүн үр дүнтэй.
- Зөвлөмж: Спирт, хүчил ихтэй бүтээгдэхүүн хэтрүүлэн хэрэглэх нь эсрэг нөлөөтэй байж болох тул болгоомжтой хандах хэрэгтэй.

4. Холимог арьс
- Холимог арьстай хүмүүсийн Т хэсэг тослог, хацар хэсгээр хуурай байдаг. Холимог арьс үүсэх шалтгааныг нэг талаас төрөлхийн гэж үздэг бол нөгөө талаас буруу арьс арчилгаанаас үүдэлтэй гэх нь ч бий. Тиймээс зөв бүтээгдэхүүнээ хэрэглэж чадвал хуурайшилттай хэсгийг чийгшлээр, хэт тослогийн тэнцвэрийг ч хангаж чадна. Арьсаа цэвэрлэхдээ зөөлөн мицелляр ус эсвэл хөөс хэрэглэж болно. Ингэхдээ Т бүсэндээ нэмэлт анхаарал хандуулж, байгалийн гаралтай үржлийн эсрэг үйлчилгээтэй бодис агуулсан лосион эсвэл тоник түрхэж байх хэрэгтэй. Харин арьсны хуурай хэсгүүдийг сүүн шингэн эсвэл эссенцээр нэмэлт байдлаар чийгшүүлэх хэрэгтэй. Гүн цэвэрлэгээ хийх үедээ нүх агшаах эсвэл үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хатуу бүтээгдэхүүнүүдийг хацрынхаа орчим хэрэглэхгүй байхыг анхаараарай.
- Арчилгааны зөвлөгөө: Т хэсэгт илүүдэл тослог дарах бүтээгдэхүүн, хацар орчмын хуурайшсан хэсэгт чийгшүүлэгч түрхэнэ.
- Зөвлөмж: Олон төрлийн бүтээгдэхүүнийг зорилтот бүсэд хэрэглэж сурвал үр дүн өндөртэй.

5. Эмзэг арьс
-Эмзэг арьс нь улайж, цочирдох хандлагатай байдаг тул харшил үүсэхээс урьдчилан сэргийлсэн, тусгай найрлагатай бүтээгдэхүүнээ сонгох хэрэгтэй. харшилтай бол заавал харшлын эмчид үзүүлж, юунаас харшилдгаа мэдэж авснаар ирээдүйд гарах эрсдэлийг багасгах сайн талтай. Нүдний эргэн тойрон дахь эмзэг арьс онцгой арчилгаа шаарддаг. Мэргэжилтнүүд энэ хэсгийн арьсыг хоёр шатлалтай буюу ус ба тосноос бүтсэн тусгай бүтээгдэхүүнээр цэвэрлэж байхыг анхааруулдаг. Нүүрээ цэвэрлэлгүйгээр унтаж огт болохгүй. Бүх төрлийн арьсанд хамааралтай гол зөвлөгөөнүүдээс дурдахад скрабыг долоо хоногт нэг удаагаас илүүгүй хэрэглэж, арьсаа цэвэрлэх бүрдээ эхлээд заавал будаг арилгагч ашиглаж, арьсаа хуурайшихаас сэргийлэх үүднээс шавран бүтэцтэй маскийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй юм.
- Арчилгааны зөвлөгөө: Харшил өгөх магадлал багатай, гипоаллерген найрлагатай, үнэргүй бүтээгдэхүүн сонгох.
- Зөвлөмж: Хэт олон бүтээгдэхүүн зэрэг хэрэглэхээс зайлсхийж, шинэ бүтээгдэхүүн хэрэглэж эхлэхдээ арьсны жижиг хэсэг дээр туршиж үзэх хэрэгтэй.
Нийтлэг зөвлөгөө – Бүх төрлийн арьсанд
- Будаг арилгах алхмыг хэзээ ч алгасахгүй байх
- Арьс цэвэрлэгээний дараа заавал чийгшүүлэх
- Скраб болон маскыг долоо хоногт 1–2 удаа хэрэглэх
- Нарны тосыг өдөр тутам хэрэглэх
- Унтахаасаа өмнө заавал нүүрээ цэвэрлэх
Дүгнэлт
Өөрийн арьсны төрлийг зөв таньж мэдсэнээр та хамгийн үр дүнтэй, зохистой арьс арчилгааны дадалд суралцах боломжтой. Арьсны төрөл бүхэн өөрийн гэсэн онцлогтой ч зөв бүтээгдэхүүн, тохирсон аргачлалыг хэрэглэж чадвал эрүүл, өнгөлөг арьстай байх нь боломжтой. Арьс арчилгаа бол гоо сайхны суурь гэдгийг мартаж болохгүй.
Сэтгэгдэл ()